HANWAG - 100% Made in Europe

HANWAG брэнд яагаад аяллын гутлуудаа 100% Европт үйлдвэрлэдэг вэ?

Бид зөвхөн Европоос гаралтай материалаар гутлаа үйлдвэрлэдэг. Яагаад энэ нь хэрэглэгчдэд сайн зүйл болох талаар үйлдвэрлэл хариуцсан ахлах ажилтан Стефан Иергтэй ярилцлага хийлээ.

Стефан, та Европт үйлдвэрлэгдсэн гэдгийг тайлбарлаж өгөөч? Танай гутлууд аль үйлдвэрт хийгддэг вэ?

Манай гол үйлдвэр Бавари мужийн Виеркирхэнд байдаг. Үүний дээр Хорват, Унгар, Босни мөн Баден-Вюртенберг мужид үйлдвэрлэл явуулдаг байгууламжуудтай. Румын, Сербид манай сүүлд гаргасан загвар болох HANWAG Blueridge -ийг үйлдвэрлэж эхлээд байгаа. Учир нь бид энэ загварт цоо шинэ технологи ашиглаж байгаа учир тусдаа үйлдвэр шаардлагатай болсон.

Яагаад ийм олон газар үйлдвэртэй юм бэ? Нэг газраа байвал ачаа тээвэр, түгээлт хийхэд хурдан биш үү?

Бидэнд нэг дор бүх үйлдвэрлэлээ явуулахад хангалттай хүн хүчний нөөц байхгүй. Бас нэг дор бүх юмаа төвлөрүүлэх нь эрсдэл дагуулдаг. Ганцхан үйлдвэртэй байгаад тэр нь шатчихвал юу болох билээ...

Тэгвэл яагаад зөвхөн Европт гэж? Ихэнх гутал үйлдвэрлэгчид Азид үйлдвэрлэлээ явуулдаг шүү дээ.

Чанар, найдвартай байдал, төлөвлөхөд хялбар байдал зэрэг үүнд нөлөөлнө. Европт сайтар бэлтгэгдсэн, туршлагатай боловсон хүчин элбэг олддог. Энэ хүмүүс бол манай гол зэвсэг юм. Аль нэг үйлдвэрт асуудал гарлаа гэхэд манай мэргэжилтнүүд 6 цагийн дотор оччихсон байх болно. Мөн олон жил хамтран ажилласан итгэлтэй түншүүд бий. Унгар, Хорватад байдаг хамтрагчид маань гэхэд л бидэнтэй хэдэн арван жил ажилласан түүхтэй.

Тогтвортой байдлын тухай мөн дурдах нь зүйтэй. Азитай харьцуулбал богино зайд тээвэрлэлт хийнэ. Энэ нь далайн тээвэрлэлтийг цөөрүүлж байгальд хорт бодис бага ялгаруулна гэсэн үг.

Энэ чинь гэхдээ үйлдвэрлэлтийн зардал илүү өндөр болно гэсэн үг биш үү?

Манай үйлдвэр, байгууламжуудад ажиллагсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хавьгүй өндөр цалин авдаг. Азид үйлдвэрлэл явуулбал хямд байх нь мэдээж. Гэвч миний өмнө дурдсан давуу талуудыг бодоод үзээрэй. Өөр давуу талууд байдгийг манай хэрэглэгчид ч анзаарч эхэлсэн. Жишээ нь Азид байрлалтай үйлдвэрлэгчид цар тахлын улмаас түгээлт хийхэд маш бэрхшээлтэй болсон. Харин бидэнд тийм их нөлөөлөөгүй.

Нийлүүлэлтийн гинжин холбоо түүхий эд, материалаас ч өмнө эхэлдэг...

Арьс, ул, үдээс гээд манай бараг бүх материал Европоос гаралтай. Ихэнх нийлүүлэгчидтэйгээ олон арван жил хамтран ажиллаж байгаа. Иймээс би хамтрагч арьсны үйлдвэрүүдээ хэрхэн ажилладаг болохыг сайн мэднэ. Гэтэл Ази дахь арьсны үйлдвэрүүд байгаль орчинд ямар үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг, түүхий эдээ хаанаас авдаг эсэхийг хэлж мэдэхгүй.

Европ дахь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

HANWAG бол Европын аяллын гутлын брэнд. Экологийн болон эдийн засгийн хувьд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан цагт эндээ үйлдвэрлэлээ явуулсаар байх болно. Гэхдээ энэ бизнесийн загварыг удаан хугацаагаар хадгалж үлдэхийн тулд үйлдвэр ажилчдынхаа цалинг нэмж байх ёстой. Үгүй бол бид Унгар, Хорват зэрэг хурдацтай хөгжиж буй зах зээлд чадварлаг ажиллах хүч олоход хэцүү байх болно. Гэвч энэ нь хэрэглэгчдэд манай бүтээгдэхүүн илүү өндөр үнээр очно гэсэн үг. Хүн болгон л тогтвортой байдлын тухай ярьж байна. HANWAG гутлууд нь зөвхөн Европт үйлдвэрлэгдэж байгаагаар онцгойрохгүй, чанарын хувьд ч маш сайн билээ. Гутлын улыг солих боломжтой болсон нь хэрэглээг бүр ч уртасгаж байгаа.

Үйлдвэрийн ажилчид хоорондоо ямар харилцаатай байдаг талаар яриач?

Бид олон арван жил нэг баг болж ажиллаж ирсэн. Энэ хугацаанд хувь хүний хувьд ч хамтдаа өсөж дэвжсэн. Тиймээс бид зөвхөн худалдаа наймаа яриад байдаггүй, оройдоо хамт суугаад дарс шимцгээх дуртай хүмүүс. Бид Унгар, Хорватад байдаг оёдолчдоо Виеркирхэний үйлдвэрийн ажилчдын нэгэн адил үзэж хариуцлагатай ханддаг. Миний хувьд HANWAG бол Европын гутал үйлдвэрлэлийн нэг том гэр бүл юм.

[HANWAG брэндийн албан ёсны төлөөлөгч TIC 4x4 and Outdoor]

Онлайн дэлгүүр: https://shoppy.mn/brand/hanwag

Хаяг: Patriot Campers Mongolia Showroom

ХУД, 20-р хороо, Яармагийн гүүр явах замд

ТЭЦ 3-н замын зүүн урд.

Утас: 70104599

Previous
Previous

FJÄLLRÄVEN